1. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй худалдан авалт хийхийг зорино. 
  2. Хог хаягдалгүй, байгаль орчинд ээлтэй, дахин боловсруулсан, ногоон худалдан авалт хийхийг эрмэлзэнэ.  
  3. Орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллага болон Группийн хамаарал бүхий компаниас тэргүүн ээлжид худалдан авалт хийнэ.  
  4. Нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжинэ.  

  1.  
  2. Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон компанийн дотоодын дүрэм журам, зохиогчийн эрх, мэргэжлийн стандарт, гэрээний үүргийг даган мөрдөж ажиллана. 
  3. Нийт ажилтнууд үйл ажиллагаандаа ямагт зарчимч, үнэнч, шударга ёсыг баримтлан ажиллахын зэрэгцээ ажил үүргээ шударга өрсөлдөөний сайн туршлагын дагуу өндөр хүчин чармайлт гарган үр дүнтэй гүйцэтгэнэ. 
  4. Худалдан авалтыг хамгийн үр ашигтай байлгахын тулд боломжит шинэ нийлүүлэгчдийг байнга татан оролцуулах замаар нийлүүлэгчдийн дунд өрсөлдөөн нэмэгдүүлж ажиллана.  
  5. Нийлүүлэгчдийг өрсөлдөөний тэгш боломжоор хангана. 
  6. Нийлүүлэгчтэй хоёр талын харилцан ойлголцол, итгэлцлийг бий болгон үр ашигтай хамтран ажиллахыг эрхэмлэнэ.  
  7. Нээлттэй, шударга, зах зээлийн өрсөлдөөнт үнэд суурилсан, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.  
  8.  

Нийцлийн бодлого

Үйл ажиллагаанд хамаарах хууль тогтоомж, дотоод журам, гэрээний шаардлагыг мөрдөж ажиллахыг худалдан авалтын оролцогч бүрээс шаарддаг.

Нууцлалын бодлого

Худалдан авалтын явцад солилцсон мэдээлэл, баримт бичиг, гэрээний нөхцөлийг эрх бүхий этгээдээс бусдад задруулахгүй байх зарчмыг баримтална.

  1. Ажил үүргээ гүйцэтгэхдээ бусдын нөлөөнд автахгүй, үнэнч шударга, үр бүтээлтэй ажиллана.  

  2. Компанийн эрх ашгийг дээдэлж, итгэл хүлээхүйц, хариуцлагатай, ёс зүйтэй ажиллана.  

  3. Компанийн дотоод дүрэм журмыг сайтар судалж, даган мөрдөж ажиллахын зэрэгцээ мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлж, алдаа дутагдал гаргахаас урьдчилан сэргийлж ажиллана.  

  4. Компанийн эрх бүхий албан тушаалтнууд худалдан авалтын шийдвэр гаргахад шаардлагатай судалгааг хариуцлагатай, нягт нямбай хийж, баримтад тулгуурлан шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлнэ.  

  5. Группийн ашиг сонирхол, өмч хөрөнгийг хамгаалж, аливаа сонирхлын зөрчилтэй байдлаас сэргийлж ажиллана.  

  6. Макс Групп нь чөлөөт, шударга өрсөлдөөний журмаар үйл ажиллагаа явуулж, бүх төрлийн хээл хахуулийг хориглоно. Өөртөө давуу байдал олж авахыг зорьж буй гэж ойлгогдож болох аливаа хувийн чанартай бэлэг сэлт болон талархлын зүйлийг Макс Группийн ажилтнууд, тэдний гэр бүлийнхэнд нийлүүлэгчдээс санал болгох, өгөхийг хатуу хориглоно. 

  7. Энэхүү журамд дурдагдаагүй ёс зүйн аливаа харилцааг “Макс группийн ажилтны ёс зүйн дүрэм”-д заасны дагуу зохицуулна.  

Худалдан авалтын хэрэгцээ, хэмжээ, эрсдэл, нийлүүлэлтийн онцлогоос хамааран тохирох аргачлалыг сонгож, шийдвэр гаргалтыг баримтжуулна.