Нийлүүлэгчийн портал нь Макс Группийн худалдан авалтын үйл ажиллагаанд оролцохтой холбоотой бүх мэдээлэл, үйл явцыг нэгтгэсэн цахим систем юм. Тус порталаар дамжуулан нийлүүлэгчид идэвхтэй худалдан авалтын мэдээлэлтэй танилцах, бүртгэл үүсгэх, үнийн санал илгээх, шалгаруулалтын явцыг хянах, тодруулга авах зэрэг боломжуудыг ашиглах боломжтой.
Түүнчлэн нийлүүлэгч нь өөрийн үйл ажиллагааны чиглэлийг системд бүртгүүлснээр тухайн чиглэлд хамаарах худалдан авалтын зар, мэдээллийг тухай бүрд нь имэйлээр хүлээн авах боломж бүрдэнэ. Мөн шаардлагатай баримт бичгийг цахимаар бүрдүүлж, үнийн саналаа илгээх замаар Макс Групптэй хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ.
Нийлүүлэгчийн бүртгэл баталгаажсанаар тухайн этгээд нь Макс Группийн худалдан авалтын үйл ажиллагаанд оролцох, холбогдох мэдээлэл авах, үнийн санал ирүүлэх эрхтэй болно.