“Бүртгэл” гэдэг нь хувь хүн эсвэл байгууллага, аж ахуйн нэгж эсхүл бусад хуулийн этгээд (өөрөөр хэлбэл “Та”, “Хэрэглэгч” эсвэл хамтад нь “Хэрэглэгчид” гэх)-ийн supplier.maxgroup.mn платформ дээр үүсгэсэн, ашиглаж буй хэрэглэгчийн бүртгэлийг илэрхийлнэ. Бүртгэлд холбогдсон баталгаажсан и-мэйл хаяг, утасны дугаар, байгууллагын нэр болон бусад таних мэдээлэл нь Бүртгэлийн салшгүй хэсэг байна.
“Мэдээлэл” гэдэгт Хэрэглэгчээс Үйлчилгээнд оруулсан аливаа өгөгдөл, тайлбар, баримт бичиг, зураг, гэрчилгээ, лиценз, лавлагаа, маягт, хүсэлт, холбоо барих мэдээлэл, татварын болон бүртгэлийн мэдээлэл, техникийн материал, үнийн санал болон бусад цахим хэлбэрийн мэдээлэл хамаарна.
“Нийлүүлэгч” гэдэг нь бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх, санал ирүүлэх, хамтран ажиллах, тендер болон худалдан авалтын үйл ажиллагаанд оролцох зорилгоор бүртгэл үүсгэсэн хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжийг хэлнэ.
Энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөл нь хувь хүн эсвэл байгууллага, аж ахуйн нэгж байхаас үл хамааран Таны “МАКС ГРУПП”-тай байгуулж буй эрх зүйн үр дагавар бүхий гэрээ юм. Хэрэв Та компани, ажил олгогч, эсхүл бусад хуулийн этгээдийн нэрийн өмнөөс Үйлчилгээнд нэвтэрч, ашиглаж байгаа бол тухайн хуулийн этгээд нь энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөлийг дагаж мөрдөх тухайд Танд зохих зөвшөөрөл олгосон гэдгээ илэрхийлж, баталгаажуулж байгаа болно. Энэ тохиолдолд “Та” болон “Таны” гэдэг нь тухайн хуулийн этгээдийг илэрхийлнэ.
Дараах нөхцлүүдийг анхааралтай уншина уу. supplier.maxgroup.mn-д бүртгүүлж, нэвтэрч, мэдээлэл оруулж, баримт бичиг илгээж, хүсэлт гаргаж, санал ирүүлж, үйлчилгээ ашиглаж байгаа нь заасан нөхцлүүдтэй танилцсан, ойлгосон, дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрсөн Таны баталгаа болно. Та эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол Үйлчилгээг ашиглах эрхээ нэн даруй цуцална уу.
1. Ашиглах эрх
Тухайн оршин суугаа газартаа насанд хүрээгүй этгээд бол, эсхүл Үйлчилгээнд нэвтрэх эрхийг нь “МАКС ГРУПП”-ийн удирдлагаас хязгаарласан, хориглосон Хэрэглэгч Үйлчилгээг ашиглах боломжгүй. Хэрэв Та аливаа компани, хуулийн этгээд эсвэл байгууллага (хамтад нь “Байгууллага” гэх)-ын өмнөөс Бүртгэл ашиглаж эсвэл нээж байгаа бол Та тухайн Байгууллагын эрх бүхий албан тушаалтан байх бөгөөд түүнийг төлөөлөн энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөлийг дагаж мөрдүүлэхээ мэдэгдэж, баталгаа гаргаж байгаа болно. Та supplier.maxgroup.mn-ийг ашигласнаар энэ хэсэгт заасан ашиглах эрхийн шаардлагад нийцэж байгаагаа илэрхийлж байна.
Та системдд бүртгүүлэх, ашиглах үедээ хүчин төгөлдөр хууль тогтоомжийн дагуу эрх зүйн чадамжтай болохоо баталгаажуулж байна.
2. Нууцлал ба нэмэлт нөхцлүүд
Таны мэдээллийн нууцлал бидэнд чухал. Тиймээс бид Таны хувийн болон байгууллагын мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хадгалж, хамгаалдаг талаар тусгайлан баталсан Нууцлалын бодлогоос дэлгэрэнгүй танилцана уу. Та манай системийг ашигласнаар Нууцлалын бодлоготой танилцаж, хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
Түүнчлэн Үйлчилгээний тодорхой хэсэг, нэмэлт функц, хүсэлт боловсруулах чиглэл, баримт бичиг баталгаажуулалт, тендерийн оролцоо, мэдээлэл солилцоо, хэрэглээний удирдамжтай холбоотой тусгай нөхцөлүүд энэ системийн ерөнхий нөхцөлийн салшгүй хэсэг байж болно.
3. Нэмэлт функцууд болон удирдамж
Цаашид шинээр нэвтрэх функц, онцлог үйлчилгээ, баримт бичгийн шаардлага, бүртгэлийн шатлал, баталгаажуулалтын журам болон түүнтэй холбоотой мэдэгдэл, удирдамж, дүрэм (“Удирдамж” гэх)-ийг supplier.maxgroup.mn-ийг ашиглах хугацаандаа Та дагаж мөрдөнө. Ийм Удирдамж нь системийн ерөнхий нөхцөлтэй зөрчилдөхгүй бол түүний салшгүй хэсэг болно.
“МАКС ГРУПП” нь системийн аюулгүй байдал, ил тод байдал, өгөгдлийн үнэн зөв байдлыг хангах зорилгоор шаардлагатай нэмэлт баримт, тодруулга, баталгаажуулалт хүсэх эрхтэй байна.
4. Системийн ерөнхий нөхцөл болон системд өөрчлөлт оруулах тухай
“МАКС ГРУПП” нь бие даан энэхүү системийн ерөнхий нөхцөл, Нууцлалын бодлого, Удирдамж, нэмэлт журам, мэдэгдэл, үйлчилгээний хүрээнд мөрдөгдөх бусад баримт бичигт хэдийд ч хэсэгчлэн болон бүхэлд нь өөрчлөлт оруулах, засварлах, нөхцөл нэмэх болон хасах эрхтэй байна. Хэрэв өөрчлөлт оруулсан тохиолдолд холбогдох мэдэгдлийг веб хуудас, хэрэглэгчийн бүртгэл, и-мэйл эсхүл бусад зохистой сувгаар хүргэж болно.
Та тухайн нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр системийг үргэлжлүүлэн ашиглах болно. Бид өөрсдийн үзэмжээр, хэдийд ч, мэдэгдэл өгөлгүйгээр системд бүхэлд нь эсвэл хэсэгчлэн өөрчлөлт оруулах, эсхүл үйлчилгээ үзүүлэхгүй байх эрхтэй.
5. Систем ашиглах зөвшөөрөл
5.1. Веб болон системийн ашиглалтын зөвшөөрөл
Та энэхүү системийн ерөнхий нөхцөлийг дагаж мөрдсөнөөр supplier.maxgroup.mn веб хуудас болон түүнд холбогдох системийг өөрийн хууль ёсны, ажил хэрэгч зорилгоор ашиглах хязгаарлагдмал, онцгой бус, бусдад үл шилжүүлэх зөвшөөрөл авна. Энэхүү зөвшөөрөл нь зөвхөн системийн зорилгод нийцсэн хэрэглээнд хамаарна.
Та системээр дамжуулан олгогдсон мэдээлэл, хэлбэр, загвар, бүтэц, материал, контентыг хуулбарлах, өөрчлөх, түгээх, дамжуулах, дахин ашиглах, эсхүл гуравдагч этгээдэд зөвшөөрөлгүйгээр ашиглуулахыг хориглоно. Үндэслэл бүхий нөөц хувилбар үүсгэх, архивлах, хуульд заасан шаардлага хангах зорилгоос бусад тохиолдолд системийн бүрдэл хэсгийг хуулбарлахгүй.
5.2. Мэдээлэл байршуулах зөвшөөрөл
Та системд дамжуулан хүргэж буй мэдээлэл, баримт бичиг, хавсралт, тайлбар, файл, хүсэлтийг “МАКС ГРУПП”-д систем ашиглах зорилгоор хүлээн авах, шалгах, хадгалах, ашиглах, дотоод системд шилжүүлэх хязгаарлагдмал эрх олгож байна. Энэхүү эрх нь хязгаарлагдмал, онцгой бус, бусдад үл шилжүүлэх, буцаан татагдах боломжтой байна.
5.3. Олон төхөөрөмж болон нэвтрэлт
Та өөрийн нэг Бүртгэлийн мэдээллээр олон төхөөрөмжөөс нэвтрэх боломжтой байж болох ч Үйлчилгээний аюулгүй байдлыг хангах үүднээс төхөөрөмж, нэвтрэлтийн тоо, давтамж, хандалтын нөхцөлийг “МАКС ГРУПП” хязгаарлах эрхтэй.
5.4. Эрх хадгалах
Энэхүү системийн ерөнхий нөхцөлөөр тусгайлан олгоогүй бүхий л эрх “МАКС ГРУПП”-д хадгалагдана.
5.5. Эрхийн бус ашиглалтаас сэргийлэх
“МАКС ГРУПП” нь зөвшөөрөлгүй, хууль бус, эсхүл зориулалтын бус ашиглалтаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай гэж үзсэн хууль ёсны арга хэмжээг авах эрхтэй.
6. Мэдээллийн талаарх мэдэгдэл
Supplier.maxgroup.mn дээрх мэдээлэл, баримт бичиг, хүсэлт, танилцуулга, хэрэглэгчийн оруулсан өгөгдөл нь олон төрлийн эх сурвалжаас бүрдэх тул түүний үнэн зөв байдал, бүрэн бүтэн байдал, цаг үеийн нийцэл, аливаа санхүүгийн, эрх зүйн, техникийн эсвэл бизнесийн үр дагаварт “МАКС ГРУПП” баталгаа гаргахгүй.
Цаашлаад, ямар нэгэн алдаатай, зохимжгүй, дутуу, хуучирсан эсвэл буруу тайлбарлагдсан мэдээлэл хэрэглэгчид харагдах боломжтойг Та ойлгож, хүлээн зөвшөөрч байна. “МАКС ГРУПП” нь ийм мэдээлэлтэй холбоотой агуулга, үзэл бодол, дүгнэлт, санал, зөвлөгөө, үнэн бодит байдалд баталгаа өгөхгүй бөгөөд үүсэх аливаа үүрэг хариуцлагыг хуулиар зөвшөөрөгдөх дээд хэмжээнд хязгаарлана.
7. Хориотой үйлдэл
Системийг хэн бүхэн аюулгүй, зохистой орчинд ашиглах боломж бүрдүүлэх нь бидний зорилго юм. Тиймээс та системийг ашиглахдаа дараах үйлдлийг хийхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
7.1. Үйлчилгээ, Бүртгэл, мэдээлэл, баримт бичгийг дамлан худалдах, түрээслэх, хөлслөх, зээлэх, давхар зөвшөөрөл олгох, тараах, шилжүүлэх, эсхүл бусад хэлбэрээр зөвшөөрөлгүй ашиглах.
7.2. Гутаан доромжилсон, гүжирдсэн, бодит бус, хууль бус эсхүл төөрөгдүүлсэн мэдээлэл оруулах, дамжуулах.
7.3. Хэн нэгэнд эвгүй сэтгэгдэл төрүүлсэн, доромжилсон, садар самуун, түрэмгий, заналхийлсэн, ичээсэн, түгшээсэн, бүдүүлэг, үзэн ядсан, арьс өнгө болон үндэс угсаагаар доромжилсон агуулга байршуулах, дамжуулах.
7.4. Хувь хүн, хуулийн этгээдийн нэрийг хуурамчаар барих, харилцаа хамаарлыг худал мэдээлэх, зөвшөөрөлгүйгээр бусдын бүртгэлд нэвтрэх, аливаа баримт бичиг, цахим гарын үсэг, таних тэмдэг, баталгаажуулалтыг хуурамчаар үйлдэх.
7.5. Үйлчилгээ болон дамжуулж буй мэдээлэл, баримт бичигтэй холбоотой зохиогчийн эрх, өмчийн эрхийн анхааруулга, тэмдэглэл, хамгаалалтын мэдэгдлийг устгах, өөрчлөх, нуух.
7.6. Үйлчилгээний бус зорилгоор зар сурталчилгаа, ухуулга, спам, хүсээгүй мессеж, залилангийн шинжтэй санал, мэдээлэл илгээх.
7.7. Системийг аливаа хууль бус зорилгоор ашиглах, эсхүл Монгол Улсын болон олон улсын хууль тогтоомж, ялангуяа оюуны өмч, бизнесийн нууц, хувийн мэдээлэл хамгаалах, кибер аюулгүй байдалтай холбоотой хуулийг зөрчих.
7.8. Бусдыг гүжирдэх, доромжлох, сүрдүүлэх, мэхлэх, төөрөгдүүлэх, эсхүл хэрэглэгч болон гуравдагч этгээдийн мэдээллийг зөвшөөрөлгүй боловсруулах, өөрчлөх, устгах.
7.9. Хэрэв та насанд хүрээгүй, эсхүл эрх зүйн чадамжгүй бол системийг хэрэглэх.
7.10. Үйлчилгээний аюулгүй байдал, хандалтын хязгаарлалт, хамгаалалтын арга хэмжээг зальдах, тойрох, эвдэх, хаах, гэмтээх, эсхүл тэдгээрт саад учруулах.
7.11. Эх код, системийн бүтэц, мэдээллийн сан, хамгаалалтын тохиргоо, логик ажиллагааг задлан шинжлэх, хуулбарлах, буцаан хөрвүүлэх, эвдэх, задлах, эсхүл тэдгээрийг ил болгохыг оролдох.
7.12. Хуульд зөвшөөрснөөс бусад тохиолдолд систем болон түүний бүрдэл хэсгийг өөрчлөх, орчуулах, хялбаршуулах, үүсмэл бүтээл бүтээх.
7.13. Вирус, хорт код, автоматжуулсан скрипт, өгөгдөл олборлох програм, эсхүл системийн хэвийн ажиллагаанд саад болох аливаа аюултай элемент оруулах.
7.14. Робот, crawler, scraper, bot болон бусад автоматжуулсан хэрэгслээр зөвшөөрөлгүй хандах, эсхүл хандалтыг хязгаарлах хамгаалалтыг тойрох.
7.15. Оруулсан мэдээлэл, файл, материалын эх сурвалж, зорилго, тайлбар, таних тэмдгийг гуйвуулах.
7.16. Сервер, сүлжээ, өгөгдлийн урсгал, системийн ажиллагаанд саад учруулах, сүйтгэх, эсхүл холбогдох бодлого, журам, техникийн шаардлагыг үл мөрдөх.
7.17. Хайлтын системийн оновчлол, байршуулалтын дүрмийг төөрөгдүүлэх зорилготой спам, давхардуулсан, худал, зохисгүй агуулга байршуулах.
8. Бүртгэл
Та өөрийн бүртгэлдээ үнэн зөв, бүрэн, шинэчилсэн мэдээлэл өгөх нь бидэнд чухал бөгөөд шаардлагатай үед өөрийн бүртгэлийн мэдээллийн алдааг засах, гүйцээх, шинэчлэхээ үүгээр зөвшөөрч байна. Хэрэв ингэхгүй бол танд хүрч буй үйлчилгээнд доголдол үүсэх, техникийн тусламж удаашрах, хүсэлтийг шийдвэрлэхэд хүндрэл гарах, эсхүл тухайн бүртгэлээр үйлчилгээ ашиглах эрхийг түдгэлзүүлэх, цуцлах эрсдэлтэй.
Та өөрийн бүртгэлийн нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах код, бусад аюулгүй байдлын мэдээллийг хэнд ч задруулахгүй байх үүрэгтэй. Таны бүртгэлийг зөвшөөрөлгүй ашигласан, ашиглагдсан байж болзошгүй тохиолдлыг нэн даруй “МАКС ГРУПП”-д мэдэгдэнэ. Таны мэдсэн эсэхээс үл хамааран таны бүртгэлийн дор хийгдэж буй бүхий л үйлдэлд та хариуцлага хүлээнэ.
9. Гуравдагч этгээдийн холбоос, үйлчилгээ
“МАКС ГРУПП” нь системийн хүрээнд гуравдагч этгээдийн мэдээлэл, веб холбоос, бүтээгдэхүүн, үйлчилгээ рүү чиглүүлэх холбоос байршуулж болох бөгөөд ингэснээр үйлчилгээний ажиллагааг дэмжих, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, харилцагчийн туршлагыг сайжруулах зорилготой байж болно. Бусад нөхцөлд өөрөөр заагаагүй бол “МАКС ГРУПП” нь гуравдагч этгээдийн мэдээлэл, үйлчилгээ, бүтээгдэхүүний агуулга, үнэн зөв байдал, чанар, аюулгүй байдал, хууль ёсны байдалд баталгаа өгөхгүй.
Гуравдагч этгээдийн веб холбоос, түүнд агуулагдах эсхүл түүгээр дамжсан мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой аливаа эрсдэлийг та бие даан хариуцна.
10. Өмчийн эрхийн тухай
Supplier.maxgroup.mn-ийн үзүүлж буй веб хуудас, системийн дизайн, бүтэц, харагдах байдал, график дүрслэл, мэдээлэл, код, өгөгдлийн загвар, програм хангамж, үйлчилгээний бүх элементүүд (“Материал” гэх) нь Монгол Улсын холбогдох оюуны өмчийн болон бусад хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенциор хамгаалагдана.
Таны системд оруулсан мэдээллийн өмчлөх эрх хуульд заасны дагуу танд хадгалагдах боловч уг мэдээллийг үйлчилгээ үзүүлэх, шалгах, хадгалах, дүн шинжилгээ хийх, дотоод үйл ажиллагаанд ашиглах зорилгоор “МАКС ГРУПП”-д хязгаарлагдмал, байнгын, буцалтгүй, үнэ төлбөргүй, дэлхий дахинд хүчинтэй, онцгой бус эрх олгож байгаа болно.
“МАКС ГРУПП”-аас тусгайлан эрх олгоогүй бол материал эсхүл мэдээллийг худалдах, зөвшөөрөл олгох, түгээх, хуулбарлах, өөрчлөх, нийтэд танилцуулах, үзүүлэх, шилжүүлэх, хэвлэн нийтлэх, тохируулах, үүсмэл бүтээл туурвих болон эрх олгоогүй бусад хэлбэрээр ашиглахгүй гэдгийг та зөвшөөрч байна.
11. Хохирол барагдуулах тухай
Та системийг ашигласнаас эсхүл зүй бусаар ашигласнаас үүдэж болох, эсвэл энэхүү системийн ерөнхий нөхцөл, таны гаргасан төлөөлөл, баталгаа, үүрэг, хуульд заасан шаардлагыг зөрчсөнөөс үүдэж болох аливаа нэхэмжлэл, гарз хохирол, гэмтэл, төлбөр, зардлын хариуцлагаас “МАКС ГРУПП”, түүний хамаарал бүхий компани, гэрээлэгч, ажилтан, төлөөлөгч, зөвшөөрөл олгогч болон бусад холбогдох этгээдийг хамгаалах, ангид байлгах, шаардлагатай бол хохирлыг барагдуулах үүргийг хүлээнэ.
Ийм төрлийн нэхэмжлэл, маргаан, үйл ажиллагаа үүссэн тохиолдолд “МАКС ГРУПП” өөрийн хамгаалалтыг зохицуулах эрхтэй бөгөөд танаас шаардлагатай туслалцаа, хамтын ажиллагааг шаардаж болно.
12. Баталгаа үл гаргах тухай
Хууль тогтоомжийн зөвшөөрсөн дээд хэмжээнд “МАКС ГРУПП”, түүний хамаарал бүхий этгээд, хамтрагч, нийлүүлэгчид нь системийн тохиромжтой байдал, тодорхой зорилгод нийцтэй байдал, алдаа доголдолгүй ажиллагаа, өмчийн эрхийн зөрчилгүй байдал зэрэгт аливаа хэлбэрээр илэрхийлсэн эсхүл далд баталгаа гаргахгүй болно.
Үйлчилгээгээр дамжуулан авсан бичгэн болон аман хэлбэрийн зөвлөгөө, мэдээлэл нь ямар нэгэн баталгаа болохгүй.
13. Хариуцлага болон хохирлыг хязгаарлах тухай
13.1. Хариуцлагын хязгаарлалт
Ямар ч тохиолдолд “МАКС ГРУПП”, түүний хамаарал бүхий этгээдүүд, гэрээлэгчид, ажилтнууд, төлөөлөгчид, хамтрагч, лиценз олгогч, нийлүүлэгч гуравдагч талууд нь энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөлтэй холбоотойгоор үүссэн эсхүл supplier.maxgroup.mn, түүний холбоос, материал, мэдээлэл, баримт бичгийг ашигласан эсвэл ашиглаагүйгээс үүдсэн аливаа шууд бус, тусгай, тохиолдлын, үр дагаврын, шийтгэлийн, хамаарал бүхий эсхүл жишиг хохирол, бизнесийн алдагдал, орлогын алдагдал, өгөөжийн бууралт, боломж алдалт болон бусад хэлбэрийн мөнгөн болон мөнгөн бус хохирлыг хариуцахгүй болно.
13.2. Нийт хариуцлагын дээд хэмжээ
Энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөлтэй холбоотойгоор үүссэн эсхүл Таны Үйлчилгээг ашигласнаас, бусад Хэрэглэгчидтэй харилцаа холбоо тогтоосноос үүссэн бүхий л хохирол, гэм хор, зардлын тухайд “МАКС ГРУПП” болон холбогдох этгээдийн нийт хариуцлагын хэмжээ нь ямар ч тохиолдолд 100,000 (нэг зуун мянган) төгрөгөөс хэтрэхгүй байна.
13.3. Гуравдагч этгээдийн холболтууд
Аливаа веб холбоос, гуравдагч этгээдийн үйлчилгээ, бүтээгдэхүүн, материал, сурталчилгаа, танилцуулга, мэдээллээс үүдсэн хохиролд мөн адил дээрх хариуцлагын хязгаарлалт үйлчилнэ.
13.4. Хэлэлцээрийн үндэслэл
“МАКС ГРУПП” нь үйлчилгээ, баталгаа үл гаргах тухай нөхцөл, хариуцлагын хязгаарлалтыг энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөлд тусгах замаар Та болон байгууллагын хооронд үүсэх эрсдлийг шударгаар хуваарилж байгаа бөгөөд эдгээр заалт нь гэрээ байгуулах үндсэн нөхцлийн нэг хэсэг болохыг Та ойлгож, хүлээн зөвшөөрч байна.
14. Мэдэгдэл
Үйлчилгээний нөхцөл, журамд орсон өөрчлөлт, түүнтэй холбоотой мэдэгдлийг и-мэйл, мессеж, веб хуудсанд байршуулалт, эсхүл хэрэглэгчийн бүртгэлд харагдах хэлбэрээр хүргэж болно. Бүртгэлтэй и-мэйл хаягт илгээсэн мэдэгдэл нь илгээснээс хойш, эсхүл системд байршуулсан мэдэгдэл нь нийтлэгдсэнээс хойш хүчин төгөлдөр хүргэгдсэнд тооцогдоно.
15. Бусад зүйл
15.1. Татгалзал
“МАКС ГРУПП” энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөлд заасан заалт эсхүл эрхийг хэрэгжүүлээгүй нь тухайн заалт, эрхээсээ татгалзсанд тооцогдохгүй.
15.2. Хэсэгчлэн хүчин төгөлдөр болох
Хэрэв энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөл, Нууцлалын бодлого, эсхүл холбогдох Удирдамжийн аль нэг заалт хууль бус, хүчин төгөлдөр бус эсхүл хэрэгжүүлэх боломжгүй болсон бол тухайн заалт шаардлагатай хамгийн бага хэмжээнд өөрчлөгдөж, үлдсэн заалтуудын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.
15.3. Эрх шилжүүлэх
Та энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөл болон түүнээр олгогдсон эрх, зөвшөөрлийг шилжүүлэх, дамжуулах эрхгүй. Харин “МАКС ГРУПП” нь шаардлагатай тохиолдолд өөрийн эрх, үүргийг шилжүүлэх эрхтэй байна.
15.4. Гэрээний нэгдмэл байдал
Энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөл, холбогдох Удирдамж, Нууцлалын бодлого болон шаардлагатай бусад нэмэлт нөхцөл нь Та болон “МАКС ГРУПП”-ийн хооронд байгуулагдсан нэгдмэл гэрээ болно.
15.5. Нэхэмжлэл гаргах хугацаа
Та болон “МАКС ГРУПП” нь Үйлчилгээтэй холбоотой аливаа маргааныг маргаан үүссэн өдрөөс хойш хуульд заасан болон гэрээгээр тогтоосон хугацаанд гаргана.
15.6. Холбоо барих
“МАКС ГРУПП”
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж 4/4, Макс Тауэр
Утас: 7777-2323
Цахим шуудан: info@maxgroup.mn
16. Нууцлалын ерөнхий зарчим
Үйлчилгээний хүрээнд цуглуулах, боловсруулах, ашиглах мэдээлэлд байгууллагын нэр, холбоо барих мэдээлэл, бүртгэлийн мэдээлэл, баримт бичиг, хүсэлт, санхүүгийн лавлагаа, ирүүлсэн материал, системийн ашиглалтын бүртгэл, IP хаяг болон техникийн лог мэдээлэл хамаарч болно. “МАКС ГРУПП” нь эдгээр мэдээллийг үйлчилгээ үзүүлэх, баталгаажуулах, аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийг мөрдөх, дотоод тайлагнал хийх зорилгоор ашиглана.